|
Шинэ мэдээ

Өчигдөр, 03:50

Тажикстаны шоронд бослого гарч, 29 хоригдол амиа алджээ

 

 

Тажикстаны шоронд бослого гарч, 29 хоригдол амиа алджээ

 

Тажикистаны Вахдат хотноо байрлах чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид бослого гаргасан талаар "www.nytimes.com" сайт мэдээллээ. "Уг үйл явдлын улмаас 29 хүн амиа алдсан болох"-ыг тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна. 

Тус хорих ангид алан хядах "Исламын улс" бүлэглэлд элссэн гэх шалтгаанаар хоригдож буй нэгэн этгээд хүйтэн зэвсгээр гурван харгалзагч, таван хоригдлын амийг хөнөөсөн нь бослого гарах шалтгаан болсон гэнэ. 

Эрх баригчид бослогыг хүчээр дарж, хоригдлуудыг оргон зайлахаас урьтаж, хариу арга хэмжээ авахыг  шоронгийн удирдлагуудад үүрэгдсэн аж.

Харгалзагчид бослого гаргасан хоригдлууд руу гал нээсэн бөгөөд ойролцоогоор хагас цаг орчим буун дуу сонсогдсон талаар тус шоронд эргэлтээр ирээд байсан иргэд ярьцгаажээ. 

Мөн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хужанд хотын чанга дэглэмтэй шоронд бослого гарч, 21 хоригдол,  хоёр харгалзагч амиа алдаж байжээ. Уг бослогыг исламын хэт үзэлтэй хоригдлууд санаачилсан болохыг тогтоожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?