|
Шинэ мэдээ

Өчигдөр, 09:21

Баривчлагдсан хүний тоо 38 хувиар өсч, хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байна

 

Баривчлагдсан хүний тоо 38 хувиар өсч, хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байна

 


Нийслэлийн прокурорын газраас "Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээлгэн өгч, шийтгэлийг эдлүүлж байгаа байдал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгасан байна. Шалгалтаар нэг хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байгаа зөрчил илэрчээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд 2019 оны 4 дүгээр сарын байдлаар Нийслэлийн 8 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр баривчлагдсан нийт 2566 хүнийг хүлээн авч, шийтгэлийг эдлүүлсний 96 хувь буюу 2463 хүн нь эрэгтэй, 4 хувь буюу 103 нь эмэгтэй хүмүүс байна.  Баривчлагдсан этгээдүүдийн тоон үзүүлэлтийг урьд оныхтой харьцуулж үзвэл, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар  баривчлагдсан 1601 хүн байсан бол энэ оны мөн үеийн байдлаар баривчлагдсан хүний тоо 2566 болж, 965-аар буюу 38 хувиар өсчээ.

Шалгалтын хугацаанд Цагдаагийн байгууллагаас шүүхийн шийтгэврээр баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг Баривчлах төвд хүргэж өгөөгүй зөрчил тогтоогдоогүй, 1 хүний биед эмч үзлэг хийхэд цээжин тус газартаа гэмтэлтэй байсан тул "Баривчлах байрны дотоод журам”-д заасны дагуу хүлээн авалгүй, энэ тухай шүүхийн шийтгэвэрт тэмдэглэл үйлдэж, прокурорт мэдэгдэн, буцаасан байв. Баривчлах шийтгэлтэй этгээдийг хүлээн авахдаа холбогдох хууль, журамд заасны дагуу хүргэж очсон албан тушаалтныг байлцуулан иргэний бичиг баримт, зурагтай нь тулгалт хийн, шийтгэврийн бүрдлийг шалгаж хэвшсэн ба хөтлөгдвөл зохих бүртгэлийг бүрэн хөтлөн ажиллаж байна.

Баривчлагдсан этгээдийн тоо нэмэгдснээр байрны багтаамж нь хүрэлцэхгүй болж, 1 хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байгаатай холбогдуулан Нийслэлийн ерөнхий прокуророос 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр прокурорын шаардлага хүргүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 409 дүгээр хаалттай хорих ангийн эзэмшилд байгаа 2 давхарын 24 өрөө бүхий 1660 м.кв талбайтай хэсгийг төвийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэн, засварын ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байгаа аж.

Dorgio.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?