|
Шинэ мэдээ

Төрийн ордонд байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч байна

 

 

Төрийн ордонд байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч байна

 

Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригийн 19.00 цагийн үед Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. АН-ынхны зүгээс түүний нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй. Учир нь урьдчилсан байдлаар гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан хэмээн мэдээлээд байгаа юм. 

Тэгвэл хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын хяналт дор шалгаж байна. Ингэхдээ тухайн өдөр Төрийн ордонд байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авчээ. Төрийн ордны ихэнх газар камергүй учраас хэргийг шалгахад хүндрэлтэй байгаа бөгөөд уг хэргийг мухарлан шалгахын тулд баасан гаригт Төрийн ордонд байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Хэргийг сануулбал, цагдаагийн байгууллагад тус өдрийн 19.57 цагт Төрийн ордны  нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулжээ.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?