|
Шинэ мэдээ

Какүрюү аварга тэргүүтэй 3 бөх башёг тэргүүлж байна

 

Какүрюү аварга тэргүүтэй 3 бөх башёг тэргүүлж байна

 


Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн есдэх өдрийн барилдаан өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Дээд зиндааг Ёкозүна Какүрюү М.Ананд болон сэкиваке Точиношин, маэгашира Асанояама нар 8 даваа, нэг унаатай тэргүүж байна.

Өнөөдөр Какүрюү аварга өрсөлдөгч бөх Окиноумиг ёрикири мэхээр түрэн гаргаж 8 дахь даваагаа авлаа.

Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Дайейшогоор 5 дахь даваагаа авсан. Маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Шиманоүмиг давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Саданоүмид унажээ.

Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн, Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхчүүдээ давсан байна. Харин Сэйро А.Өнөболд, Миторюү Б.Төрболд, Азамарү С.Тодбилэг, Кёкүшюүхо Эрдэнэбаатар нар өнөөдөр өрсөлдөгч бөхчүүдээ давж чадсангүй.

Өнөөдөр
Какүрюү М.Ананд аварга /8-1/  1-0  Окиноүми
Озеки Гойёдо /6-3/ 1 - 0 Аби
Озеки Такаясү /6-3/ 1 - 0 Мёогирюү
Сэкиваке Точиношин /7-1/ - сул даваа авсан
М3 Тамаваши Б.Мөнх-Оргил /5-4/ 1 - 0 Дайейшо
М16 Дайшохо Шижирбаяр /6-3/ 1 - 0 Шиманоүми 
М17 Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/ 0-1 Саданоүми

Макүүчи зиндаа
Какүрюү М.Ананд аварга /8-1/ 
Сэкиваке Ичиножо А.Ичинноров /2-6/ өнжсөн
М3 Тамаваши Б.Мөнх-Оргил /5-4/
М16 Дайшохо Шижирбаяр /6-3/ 
М17 Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/

Жюүрёо зиндаа

Ж3 Кёкүшюүхо Эрдэнэбаатар /5-4/
Ж4 Азамарү С.Тодбилэг /4-5/
Ж9 Миторюү Б.Төрболд /3-6/
Ж11 Кирибаяма Б.Лхагвасүрэн /6-3/
Ж12 Араваши Э.Дөлгөөн /3-6/
Ж14 Сэйро А.Өнөболд /3-6/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?