|
Шинэ мэдээ

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна, Т.Баяртсайхан Ерөнхийлөгчөө

 

 

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна, Т.Баяртсайхан Ерөнхийлөгчөө

 


Монголбанкны үндсэн чиг үүргийн нэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах явдал. Тийм учраас ханш ямар байх нь Монголбанкны хариуцах ёстой ажлын нэг. Өөрөөр хэлбэл Т.Баяртсайхан Ерөнхийлөгчтэй төвбанк ханшийн огцом савалгаа гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах учиртай. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр ам.долларын ханш чангарч үүнийг дагаад өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж байна.   Монголбанкны  Ерөнхийлөгч Т.Баяртсайханыг үүрэгт ажлаа хүлээж авах үед төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 2043 төгрөг байсан. Харин өнөөдөр 2646 төгрөгт хүрлээ. Засгийн газраас шатахуун үнийг бууруулж 1740 төгрөгт хүргээд байсан ч ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан дахин нэмэгдэж 1940 төгрөгт хүрэв. Эрчим хүчний үнэ киловатт тутамд 9 төгрөгөөр нэмэгдсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч эхэлсэн зэрэгт төвбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан хариуцлага хүлээх учиртай. Нэмээд "Капитал банк”-ны дампуурлыг зарласан явдал нь хадгаламж эзэмшигч хэдэн мянган иргэдийн эрх ашгийг хохироож, мөн улсын их хэмжээний мөнгийг салхинд хийсгэсэн. Тодруулбал тус банкинд төрийн гэж нэрлэгдсэн татвар төлөгчдийн 340 тэрбум төгрөг буюу Тэтгэвэрийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг байршиж  байсанг дампууруулж салхинд хийсгэсэн. Энэ бүгд Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайханы хариуцлага алдсан явдал юм.  Хуульд заасан үүргээ цалгардуулж ам.долларын ханшийг өсгөж иргэдийн худалдан авах чадварт нөлөөлсөн, банк санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан зэрэг нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан мөн. Дашрамд сонирхуулахад Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан нь дэндүү их эрх дархтай нэгэн бөгөөд түүнд хариуцлага тооцох асуудал яригдаж эхлэхээр УИХ-ын гишүүдийг өөрийн талд зогсоох бүх талын арга хэмжээг авдаг гэсэн яриа ч чих дэлсдэг.

  С.Сарнай

sonin.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?