|
Шинэ мэдээ

Сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах уу?

 

Сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах уу?

 


УИХ сонгуулийн жил болгоны өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг зуршилтай. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нь өөрт ашигтай гэсэн хувилбараар сонгуулийг явуулах гэж үздэг гэж хэлж болно. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх төсөл бэлэн болж, үүнийг МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, сайд Л.Энх-Амгалан ажиллаж байгаа аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах буюу өмнөх жижиг 76-д хуваасан тойргийн системээ өөрчлөхөөр болжээ.

Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймаг хоёр тойрогт хуваагдах гэх мэтээр дахин өөрчлөгдөх асуудал яригдаж байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж эхэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?