|
Шинэ мэдээ

Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироогоод зугтсан этгээдийг саатуулжээ

Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироогоод зугтсан этгээдийг саатуулжээ

Энэ долоо хоногт /2019.05.13-2019.05.17-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1137 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 814 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүн амь нас хохирсон,  орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 12 бүртгэгдэж 12 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 10 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 6 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 4 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.05.16-ны 03:36 минутанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө, “Алекс” их дэлгүүрийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 23 настай Г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Хохирогч ГССҮТөвд эмчлэгдэж байгаад 04:05 цагт нас барсан хэргийг тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн абла хаагчид шуурхай ажиллаж Nissan advan маркийн автомашинтай жолооч үйлдсэн болохыг олж тогтоосон байна.
  • 2019.05.16-ны 20:30 минутанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, “MSM”-ын урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч 23 настай Б нь явган зорчигч 56 настай Ө-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2019.05.16-ны 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо жаргалант тосгон рашаант хэсэг төмөр замын 352-р км-н 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед амины  Mutsubishi Pajero маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, автомашины жолооч 30 настай М, зорчигч овог, нэр тодорхойгүй 30 орчим насны эмэгтэй нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2019.05.16-ны 19:00 цагийн орчим Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг “Хүрэнгийн худгийн адаг” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 14 км-т/ шороон замд амины Daewoo маркийн улсны дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40 настай Ц нас барсан.
  • 2019.05.16-ны 18:40 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3-р багийн нутаг “Цагаан толгой” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 48 км-т/ шороон замд амины Daewoo маркийн улсны дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 24 настай М нас барсан хэргүүд бүртгэгджээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 10 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 3 осол, унадаг дугуйтай мөргөлдсөн 1, галт тэрэгтэй мөргөлдөх 1, мал амьтан мөргөсөн осол хэрэг 1 тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 0.9 хувиар,  ослын шинжтэй дуудлага 0,8 хувиар, зам тээврийн ослын улмаас наст барсан хэрэг осол 5 дахин өссөн хэдий ч, гэмтсэн хүн 26,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ЗӨВЛӨМЖ: Цаг агаар дулаарч байгаа тул хүүхэд багачууд тоглоомын талбайд тоглох, найзуудтайгаа зугаалах явдал нь эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн осол хэрэг нэмэгдсээр байна.

Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
  • Хороололын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
  • Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
  • Гараш, зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
  • Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
  • Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх;
  • Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгөх.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?