|
Шинэ мэдээ

НАТО-гийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа

Өнөөдөр Эстони улсад "Хаврын шуурга” гэдэг нэртэй НАТО-гийн томоохон цэргийн сургуулилт дууссан тухай тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээллээ. 

 

Сургуулилтад 13 улсын 9 мянган гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.    

Түүнчлэн хэдэн зуун нэгж техникийг сургуулилтад ашигласны дотор Герман, Их Британийн Eurofighter сөнөөгч онгоцууд, Польшийн армийн Су-22 дайрагч онгоцууд, Британийн Wildcat, Apache нисдэг тэргүүд болон АНУ-ын зэвсэгт хүчний Pave Hawk нисдэг тэргүүд байна. 

Эстонийн армийн хошууч генерал Мартин Херем-ийн мэдэгдсэнээр, сургуулилт амжилттай болж, ямар нэгэн осол гараагүй боловч байгаль орчинд бага зэргийн хохирол учирсан ажээ.

"Хаврын шуурга” сургуулилалтыг 4 дүгээр сарын 29-нээс 5 дугаар сарын 17 хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд Ляэне-Вирумаа, Ида-Вирумаа, Харьюмаа, Йыгевамаа гэсэн дөрвөн мужид явуулжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?