|
Шинэ мэдээ

Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг цуцлах асуудал байхгүй

 

Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг цуцлах асуудал байхгүй

 


Өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд "Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг гарсан. Тус шалгалттай холбоотой гэрээний асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Энэ асуудалд УУХҮ-ийн Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Шаардлагатай бол гэрээг засварлана. Харин цуцлах асуудал байхгүй. Энэ гэрээг цуцлах нь дотоодын эдийн засгийг хөмрөх хийгээд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөх эрсдэлтэй. Өнөөдөр Оюутолгойд байнгын 17 мянган хүн ажиллаж байна. Шууд болон шууд бус 45 мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.Мөн 700 гаруй аж ахуйн нэгж энэ төсөл дээр байдаг. Тэгэхээр гэрээг цуцлах гэдэг юм ярихгүй баймаар байна. Харин энэ төсөлд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Оюутолгойн гэрээгээр дамжуулж ажлын байраа хамгаалахын сацуу олон улсын түвшинд улсын нэрийг хамгаалах хэрэгтэй. Ийм байр суурь илэрхийллээ гээд өмнөх Засгийн газрын хийсэн гэрээг зөвтгөж байгаа юм биш” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?