|
Шинэ мэдээ

Говь-Алтайн засаг С.Гансэлэм 48 хурдан удмын адуутай

 

Говь-Алтайн засаг С.Гансэлэм 48 хурдан удмын адуутай

 


Сүүлийн үед аймгийн ЗДТГ-ын байраа цэнгээний газар "болгосон" нэрээр танигдаад байгаа эрхэм бол Говь-Алтайн засаг ноён С.Гансэлэм. Түүнийг Говь-Алтайхан аймагт амьдарч байгаагүй, ард түмнийх нь аж амьдралын талаар "А" мэдээлэлгүй "даалгавар"-ын дагуу томилогдсон гэдэг.
 Тэгвэл "даалгавар" авсан дарга С.Гансэлэмийн хөрөнгө орлого Засаг дарга болсноос хойш хэрхэн нэмэгдэв.
Өнгөрсөн баасан гарагт АТГ-аас олон нийтэд дэлгэсэн ХОМ-т С.Гансэлэм дарга 18 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 2015 онд жилийн есөн сая төгрөгийн орлоготой байсан юм. Харин гэр бүлийн гишүүд нь 2015 онд буюу С.Гансэлэмийг Засаг дарга болохоос өмнө тэг төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 13 сая төгрөг, 2017 онд 23 сая төгрөг, 2018 онд жилийн 37 сая төгрөг олсон байгаа юм. Нэг үгээр С.Гансэлэм Засаг дарга болсноор гэр бүлийн гишүүдийн орлого суга өссөн гэж байгаа. Түүнчлэн  С.Гансэлэм даргын хадгаламж ч жил ирэх тусам нэмэгдэж, 2018 онд 39 сая төгрөгт хүргэжээ.
Мөн С.Гансэлэм дарга хоёр орон сууцтай, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 393 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Түүний ХОМ-ээс хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь хурдан удмын 48 адуу, зургаан үхэртэй. Эдгээрийн үнэлгээ 132 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөн Оун консалтантс ХХК-ийн 100 хувь эзэмшдэг. Энэхүү компанийн С.Гансэлэм даргынх 2017 онд байгуулсан байгаа юм.
Ийнхүү С.Гансэлэм Говь-Алтайд засаг ноён болсноос хойш хөрөнгө орлогоо нэмэгдүүлж чадсан ч Говь-Алтай нутгийн хөгжил бахь байдгаараа, өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан хэвээр байна.
 

П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?