|
Шинэ мэдээ

Уулын нарсыг Улаанбаатарт авчирч булшлахгүй байхыг гуйлаа

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор уулнаас нарс мод авчирч, нийслэлийн гудамж талбайд суулгадаг. Гэвч энэ нь ургахаас илүүтэйгээр хатаж гандах нь элбэг. Нийслэлийн холбогдох албаныхан уулнаас авчирсан моддын 90 хувь нь ургаж буй гэх мэдээллийг өгдөг ч үнэн хэрэгтээ 20 хүрэхгүй хувь нь ургаж байгааг  "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Д.Энхсайхан хэлж байна. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, уулны нарс модыг Улаанбаатарт авчирч суулгахаа болихыг хотын удирдлагуудаас гуйлаа.

 

Тэрбээр "2009 онд Энхтайваны өргөн чөлөө болон бусад гудамжинд 1000 гаруй нарс мод суулгасан. Гэвч 2013 онд мэргэжлийн байгууллагууд энэ модод ургах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс ургаагүй моддыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас зайлуулж, цэвэрлэж байсан” гэдгийг хэлж байна.

Мөн тэрбээр "Дэлхийн улс орнууд нарс модыг үржүүлгийн талбайд үржүүлж, бойжуулгын талбайд шилжүүлж суулгаад, тэндээсээ нийтийн эзэмшлийн зам талбайд суулгадаг. Маш цөөн тохиолдолд уулнаас авчирч суулгадаг бөгөөд ургалт нь 15-20 хувьтай байдаг.

Тиймээс Улаанбаатар хотод тарих модны сонголтыг зөв хийх, татвар төлөгчдийн мөнгийг оновцтой зарцуулах үүднээс уулнаас мод авчирч булшилдгийг зогсоогооч. Энэ шийдвэрээ эргэж хараач гэж хотын удирдлагаас гуйж байна.

Хотод тарих модны сонголт олон байна. Тухайлбал, хайлаас, шар хуайс, агч, голт бор, монос, долоогоно зэрэг маш олон төрлийн мод байсаар байхад заавал эрсдэлтэй нарсыг суулгаж байгаа нь буруу” хэмээн ярилаа.

Нэг ширхэг нарс модыг уулнаас тээвэрлэж, хотын гудамжинд суулгахад 380 мянган төгрөг зарцуулдаг аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?