|
Шинэ мэдээ

"Hyundai"-ийн эзний ач хүүг хар тамхины хэргээр баривчилжээ

 

 

"Hyundai"-ийн эзний ач хүүг хар тамхины хэргээр баривчилжээ

 

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч "Hyundai" группийн үүсгэн байгуулагч Чун Жү Юуны ач хүү Чун гэгчийг цагдаагийнхан хил даван зугтахаас нь өмнө амжилттай баривчилсан талаар "www.msn.com" сайт мэдээллээ. 

Цагдаагийнхан 28 настай Чуныг энэ сарын 21-нд 9.30 цагийн орчимд Инчоны олон улсын нисэх буудлаас баривчилжээ. Түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, худалдан авсан хэмээн буруутгаж буй юм. 

Тэрбээр "Hyundai"-ийн эзэн Чун Жү Юуны найм дахь ач хүү бөгөөд ууган хүү Чун Монг-илийн хүү аж. 

Сөүлийн цагдаагийнхан өнгөрөгч онд Чун Жү Юуны ач охин, 31 настай Чун И гэгчийг гэртээ мансуурч байхад нь баривчилсан билээ.

Ач охиныг гурван төрлийн мансууруулах бодис хэрэглэхээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг тогтоожээ. 

Ийнхүү "Hyundai" гэх чинээлэг вант улсын хоёр гишүүн мансууруулах бодисны хэргээр ял сонсох нь тодорхой боллоо. Уг асуудлаар тус компанийнхан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?