|
Шинэ мэдээ

Амралтад дургүй Япончууд ''үхтлээ'' ажиллаж байна

Япон улсад 7 хоногт 60 цаг ажиллах нь хэвийн л явдал. Энэхүү хэтрүүлэн ажиллах ''зуршил'' нь дэлхийн хоёрдугаар дайны дараагаас буюу тухайн үеийн Японы ерөнхий сайд асан Шигэрү Ёошидагийн бодлогоос эхлэлтэй. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сайжруулах зорилгоор илүү цагийн ажлын хөлсийг нэмэгдүүлжээ. Гэтэл уг явдлаас хэдэн арван жилийн дараа Япончууд хэтрүүлэн ажиллах ''зуршил''-аа орхиж чадахгүй байна. 


Image result for Japanese Workers sleeping street

Ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар тэдний дунд зүрхний шигдээс, амиа хорлолтын тоо эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Япончууд жилд нийтдээ 17 өдөр амрах ёстой боловч зөвхөн 6 өдөр байхад л хангалттай хэмээн хариулжээ. 

Image result for Japanese Workers sleeping street

Тэдний амралтад дургүйн шалтгаан:

- ''Миний ажлыг надаас өөр хүн хийж чадахгүй. Бүгд ажиллаж байхад ганцаараа амарч чадахгүй.''

- ''Хүн бүрийн хийдэг ажил, үүрэг даалгавар өөр учир надгүйгээр ажил урагшлахгүй байгааг мэдэрч байна.''

- ''Амралтын уур амьсгал таалагдахгүй байна.''

- Амралтын үеэр хийх ззүйл байхгүй.''

- Миний хийж байсан ажлыг өөр хэн нэгэн дуусгана гэдэг гутамшиг. гэх мэт.

Ажлын байран дээрх аз жаргалын индексийн судалгаа явуулж үзэхэд Япончууд хамгийн аз жаргалгүй ажилчдаар тодорчээ. 

Related image

NLI судалгааны агентлагийн тэргүүн Сайто Тарогийн өгүүлж буйгаар ''Амралтад дургүй, уртасгасан цагаар ажилладаг  ажилчдаа шагнаж урамшуулдаг системийн оронд эцэг эхээ асарч, хувийн амьдрал, ажил хоёроо зааглаж, амарч чаддаг ажилчдыг урамшуулах цаг болсон хэмээн ажээ. 

Image result for Japanese Workers sleeping street

Ажил ч тэр, амралт ч тэр хүний амьдралд тэнцүү чухал. Ажлаасаа хол байж алжаалаа тайлсан цаг ч ажилласан цагаас дутахааргүй үнэтэй. Гэсэн хэдий ч амралтыг ажлаас холдох байх гайт шалтгаан, саад гэж хардаг Япончууд амралтын үнэ цэнийг ойлгохгүй байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?