|
Шинэ мэдээ

Л.Пүрэвбаатар: Би УБТЗ-аас гэрээний дагуу байр авсан, одоо чөлөөлж өгөх гээд хүлээж байна

“УБТЗ” ХНН-ээс өнөөдөр зарласан хэвлэлийн бага хурлын үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар орж ирсэн юм. Тэрээр 2014-2016 онд УБТЗ” ХНН-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүний амьдарч байсан 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий таун хаусыг чөлөөлүүлж авах шийдвэр гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

"Баянгол болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд ямар үндэслэлээр хандсан талаар асуухад:

-УБТЗ” ХНН-ийн даргаар ажиллаж даргаар ажиллаж байхад Төмөр замын даргыг албаны орон сууцаар хангах гэрээтэй байсан юм. Үүний дагуу надад Оросын талаас орон сууц авч өгсөн. Намайг сайн ажиллавал энэ орон сууцаа өөрийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрсөн ТУЗ-ийн даргын шийдвэр надад байгаа. УБТЗ төрийн өмчит байгууллага учраас Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай хийсэн контракт гэрээ байгуулсан. Тус гэрээг прокурор шалгаад үнэн зөв байна гэсэн акт гаргасан.

Шүүхийн шийдвэр "Та энэ орон сууцыг өгчих. Харин УБТЗ танд үр дүнгийн шагналд байр авч өгөх ёстой юм байна. Энэ нь нотлох баримтад үндэслэгдсэн" гээд гарсан. Би тэр байрыг аваад одоогийн байраа чөлөөлж өгөх гээд хүлээгээд байна.

Тиймээс би Дээд шүүхийн шийдвэрийг үндэслээд Баянгол болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгсөн чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон. Шүүх бол яг номоороо ажиллаж байна. Би контракт гэрээнийхээ үүргийг биелүүлээд байраа аваад өгчих л гэж хандсан.

Байрыг бол би чөлөөлөөд өгчихье. Харин энэ байрыг зараад төмөр замчдын урьдчилгаа төлбөрт өгнө гэж худал хуурмаг мэдээлэл хийж, төмөр замчин залуучуудыг хууран мэхэлж байна" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?