|
Шинэ мэдээ

Эртний түүхт Япон улсын мөнгөн дэвсгэрт

Эртний түүхт Япон улс мөнгөн дэвсгэрт дээрээ залсан эрхмүүд энэ ард түмний эрхэмлэл хандлагыг илэрхийлэх шиг. 
10.000 иений дэвсгэрт дээрх эрхэм бол Фүкүзава Юкичи. Тэрээр Мэйжийн үе(1868-1912) буюу их шинэтгэлийн жилүүдэд амьдарч ялзарсан засаг, дорой иргэд бүхий хуваагдсан нийгмийг эдгээх арга нь оюунлаг, боловсорсон ард түмэн юм гэж ажилласан сэтгэгч, нийгмийн зүтгэлтэн байжээ. 
Мөн "Тэнгэр бурхан хүний дээр хүн бүтээгээгүй, хүний доор хүн бүтээгээгүй" гэж хүнийг угсаа гарал, үндэс язгуураар хуваах цаг өнгөрч эрдэм боловсролоор ялгагддаг цаг ирлээ гэж байж. 
5000 иений дэвсгэрт дээрх эрхэм бол Хигүчи Ичиёо. Тэрээр 24 наслахдаа Японы орчин үеийн уран зохиолын төлөөлөл болох бүтээлүүдийг үлдээсэн. 
1000 иений дэвсгэрт дээрх эрхэм бол Ногүчи Хидэо. Тэрээр олон мянган амийг авсан халдварын вирусыг эмчлэх аргыг нээж байжээ. Харамсалтай нь бусдад туслахын тулд халдварын голомтод ажиллаж байгаад амь эрсэджээ. 
Энэ бүхнээс харьцуулахад үндэстний сэргэн мандалт, хөгжил дэвшилд эзэн хаад баатруудаас илүү эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид чухал үүрэгтэй гэж үздгийн илрэл ажээ.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?