|
Шинэ мэдээ

Дайвар ачаа тээж улсын хилээр нэвтрэхгүй байхыг анхааруулж байна

 

Дайвар ачаа тээж улсын хилээр нэвтрэхгүй байхыг анхааруулж байна

 


Гаалийн алба 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт санаатай болон санаагүй хэлбэрээр Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2,028 зөрчлийг илрүүлжээ. Эдгээрийн 63 нь урьдаас төлөвлөгдсөн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байна. Ингэхдээ нийт зөрчил гаргасан иргэдээс 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж авсан. Зөвхөн зөрчлийг илрүүлэх чиглэлээр гаалийн байгууллага ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.

2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага  325 хууль бус  үйлдлийг илрүүлсэн. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн. Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байна.

Тухайлбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт БНСУ-аас Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр 70 кг жинтэй 2 хайрцаг "Миний хувийн хэрэглээний эд зүйлийг зохих журмын дагуу олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Эрсдэл тооцож гаалийн хяналт шалгалт хийхэд  1 хайрцгандаа  100 жижиг хайрцагтай Кундам /Kumdang-2/ ампултай тариа /нийт 400 хайрцаг 3,200 ампул тариа / хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу  импортлох эм, тариа илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, фото  зургаар баталгаажуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн .

Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн авахдаа заавал гаалийн хяналтаар нэвтэрсэн эсэхийг нь нягталж үзэхийг анхааруулж байна.  Харин 2019 он  гарснаар эхний хоёр сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой 5 зөрчилтэй үйлдлийг илрүүлсэн.

Иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг хүсэж байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?