|
Шинэ мэдээ

18-05-2019, 16:28

Шинэ Зеланд галт зэвсгийн хяналтын хуульд өөрчлөлт оруулна

 

 

Шинэ Зеланд галт зэвсгийн хяналтын хуульд өөрчлөлт оруулна

 

ВЕЛЛИНГТОН./CNN/.Баасан гарагт Шинэ ЗеландынКрайстчерч хотын хоёр сүмд үйлдсэн халдлагын улмаас49 хүн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийн ажилтнууд гурван хүнийг баривчилж, 28 настай Австрали иргэн ял ногдуулсан байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн бямба гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


"Манай улсын галт зэвсгийн хяналтын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэж Ж.Ардерн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Дээрх халдлагыг зохион байгуулсан этгээд нь хэд хэдэн удаа Шинэ Зеландад ирж, янз бүрийн хугацаатайгаар амьдарч байжээ.


Ж.Ардерний хэлснээр, уг гэмт этгээд нь таван ширхэг галт зэвсэг эзэмшиж байсан бөгөөд галт зэвсэг эзэмших зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сард авч, тухайн оны 12 дугаар сараас галт зэвсэг худалдан авч эхэлсэн аж.


Баривчлагдсан гурван этгээдийн хувьд урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд Шинэ Зеланд болон Австралийн аль алинд нь гэмт хэргийн бүртгэлгүй байжээ.

 


Ерөнхий сайд Ж.Ардерн халдлага болсон сүмүүдэд бямба гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?