|
Шинэ мэдээ

Хакүхо аварга тэргүүтэй 4 бөх 5 даваатай барилдаж байна

 

 

Хакүхо аварга тэргүүтэй 4 бөх 5 даваатай барилдаж байна

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн тавдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Мёогирюүг давсанаар 5 даваатайгаар башёг тэргүүлж байна. Түүнтэй хамт озэки Гоэйдо, экс озэки Котошёогикү, маэгашира Ичиножо А.Ичинноров нар унаагүйгээр манлайлан барилдаж байна.

Какүрюү М.Ананд өчигдөр Дайейшог давсанаар 4 дэх даваагаа авсан бол гурван озеки цолтон бүгд өрсөлдөгч бөхчүүдээ давжээ.

Озеки Гойёдо Шодайг, Точиношин Кайсейг, озеки Такаясү Нишикигиг давсан байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр цол ижил Такакейшог даван ээлжит даваагаа авчээ. . Маэгаширагийн 4-т эрэмбэтэй Ичиножо А.Ичинноров Оношогоор 5 дахь даваагаа авсан бол Дайшохо Ч.Шижирбаяр Кагаякид өвдөг шороодов. Чиёошома Г.Мөнхсайхан Тоёоношимагаар 3 дахь даваагаа авчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?