|
Шинэ мэдээ

18-05-2019, 16:28

Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ

 

 

Шөнийн цэнгээний газрын “ажиллах цагийг өөрчилсөн”-өөр ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоосон. Одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарийг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан өөрчлөхөөр төлөвлөжээ. 
Уг нь дээрх захирамжийг Э.Бат-Үүл хотын дарга байх хугацаандаа нэлээдгүй олон удаа туршилж хийж, хэрэгжүүлсэн байдаг. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа рестаронуудыг 22:00 цагаас хааж мөн баар, цэнгээний газрыг шөнийн 00.00 цагаас хойш ажиллуулах,  худалдан борлуулахыг хүртэл хориглосон удаатай. 
Харин ингэж хориглох үеэр ахуйн хэрэглээний архидалт нэмэгдэж, шагийн буюу хууль бусаар архи худалдан борлуулах нь газар авсан. Удалгүй энэхүү хоригийг цуцлан тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг хүртэл болгосон юм. Энэ нь нөгөө талаараа, ахуйн хүрээний гэмт хэргийг буулгах, хуурамч архи худалдах, архийг дамлан өндөр үнээр худалдаалах зэргээс үүдэлтэй хэргийг бууруулна гэж үзсэн. 
Баар цэнгээний ажиллах цагийн хуваарийг өөрчилснөөр ахуйн гаралтай гэмт хэрэг нэмэгдэж байсан баримтаас эргэн сөхвөл,  архи зардаггүй өдөр архидан согтуурч улмаар хүүгийнхээ аминд хүрсэн хэрэг бүртгэгдсэн. Түүнчлэн 19 настай Д нь өөрийн төрсөн эцэг, 54 настай Г –ийн гарт амиа алдсан гээд эл хэргүүд цааш хөвөрнө.
Хотын дарга С.Амарсайхан нь баар, цэнгээний газрын хаах цагийг хязгаарлахгүй байвал эргээд гэмт хэргийн гаралт ихэсгүй биз.

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?