|
Шинэ мэдээ

18-05-2019, 16:28

Улсын харцага М.Баяржавхлан, Л.Пүрэвжав хоёрыг “эрэн сурвалжилж” байна

 

Улсын харцага М.Баяржавхлан, Л.Пүрэвжав хоёрыг “эрэн сурвалжилж” байна

 


Улсын гарьд М.Баяржавхлан, Л.Пүрэвжав нар архидан согтуурсан үедээ байгууллагын эд хогшил эвдэж танхайрсан хэрэгт холбогджээ.

Тэднийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрэн сурвалжилж байна. Тодруулбал, ЦЕГ-ын веб сайтад нийтэлснээр гарьд Л.Пүрэвжав, харцага М.Баяржавхлан нар 2018 оны долдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин” ресторанд архидан согтуурч, улмаар танхайран нийтийн хэв журмыг зөрчиж, рестораны эд зүйлийг эвджээ.

Тэд байгууллагад 2.785.720 төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс тэднийг цагдаагийн байгууллагаас учруулсан хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж байгаа ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?