|
Шинэ мэдээ

Этиофийн иргэний агаарын онгоц сүйрч, 157 хүн амь үрэгдлээ

 

Этиофийн иргэний агаарын онгоц сүйрч, 157 хүн амь үрэгдлээ

 


Дорнод Африкийн Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр өглөө 149 зорчигч, нисэх багийн найман гишүүнтэй Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу хөөрсөн боловч осолджээ. Энэхүү мэдээллийг Этиофийн Ерөнхий сайд Абия Ахмет мэдээллийг баталсан байна. 

Онгоц хөөрсөнөөсөө хойш ердөө зургаан минутын дараа нийслэлээс зүүн өмнөд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо сүйрчээ. 

Онгоцонд 33 улс үндэстний 149 зорчигч нисэх багийн 8 гишүүн сууж явсан аж. 

Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа ч нүдээр харсан гэрчүүд нисэж яваа онгоцноос гал гарч, дэлбэрэх чимээ сонссон гэжээ.

Этиофийн иргэний агаарын тээвэрлэгч компани Boeing 737 Max-8 загварын дээрх онгоцыг нислэгт ашиглаад ердөө хагас жил болж байгаа юм. Боинг компанийн зүгээс нөхцөл байдлыг судлан тодруулахаа мэдэгдсэн байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?