|
Шинэ мэдээ

"Ирээдүйн аварга" шагналыг хүртсэн хүчтэнүүд

 

"Ирээдүйн аварга" шагналыг хүртсэн хүчтэнүүд

 


Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат жил бүрийн сар шинийн барилдаанд онцгой сайн барилдсан аймаг, цэрэг, сумын цолтой /улсын цолгүй/ шилдэг залуу бөхөд "Ирээдүйн аварга” хэмээх шагналаа гардуулдаг уламжлалтай.
Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Ө.Даваабаатар нарын шилдгүүд уг шагналыг хүртэж байсан билээ.
Энэ жил энэхүү шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Макс” групп, "Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ний бөх, аймгийн арслан Батжаргалын Лхагвадорж хүртсэн юм.
Ийнхүү аваргын шагналыг хэн хэн хүртэж байсан талаар танилцуулъя.
Уран барилдаант дархан аваргын шагнал "байгаа хэр онодог”-ийг доорх жагсаалтаас харна уу.
 
2007 онд- Аймгийн арслан Ө.Даваабаатар
2008 онд-Сумын заан Б.Ганзориг
2009 онд Хурц арслан Ц.Содномдорж
2010 онд- Цэргийн арслан Ч.Санжаадамба
2011 онд- Аймгийн начин Н.Батсуурь
2012 онд -Аймгийн арслан Б.Пүрэвсайхан
2013 онд- Аймгийн арслан Т.Баасанхүү
2014 онд- Аймгийн арслан Н.Жаргалбаяр
2015 онд- Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
2016 онд -Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
2017 онд- Аймгийн арслан Э.Ууганбаяр
2018 онд- Аймгийн арслан Б.Даваа-Очир
2019 онд-Аймгийн арслан Б.Лхагвадорж хүртсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?