|
Шинэ мэдээ

Д.ДОРЛИГЖАВЫГ ТАВАН БИЗНЕСМЭНЭЭС НИЙТ 42 САЯ ДОЛЛАР АВСАН ГЭЖЭЭ

Д.ДОРЛИГЖАВЫГ ТАВАН БИЗНЕСМЭНЭЭС НИЙТ 42 САЯ ДОЛЛАР АВСАН ГЭЖЭЭ

Олон нийтийн сүлжээний хаягуудаар үнэн худал нь үл мэдэгдэх янз бүрийн мэдээ, мэдээллүүд тарж байдаг. Хууль зүйн сайд, УЕП асан Д.Дорлигжавтай холбоотой ийм үнэн, худал нь үл мэдэгдэх ээлжит эргэлзээтэй мэдээ твиттер хаягаас тараад байна.

Энэ мэдээнд Алтан Дорнод монгол ХХК-ын захирлыг дарамтлан 9 сая доллар авсан гэх хэрэгт шалгагдаж буй Д.Дорлигжавыг УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайханаас 8 сая доллар, Моннис группын захирал Чулуунбаатараас 5 сая доллар, Ажнай группээс 10 сая доллар, Дорноговийн Сүрэнгийн хүү Монхоо гэгчийг 7 хоног шоронд суулгаад 10 сая доллар авсан.
Энэ мөнгөн дээр Т.Ганболдын 9 сая долларыг нэмэх юм бол 42 сая доллар буюу монгол мөнгөөр 120 тэрбум төгрөг болно хэмээн дурдагдсан байна.
Есөн сая доллар "дээрэмдсэн” гэх маргааныг шалган мухарлаж дуусаагүй хуулийнхан түүнээс яригдаж эхэлсэн 30 гаруй сая долларын асуудлыг асуух нь тодорхой байх.
Бизнесмэнийг дарамталсан хэрэгт буруутгагдан Ганцхудагт сууж, цагаан сарын өмнөхөн суллагдсан Д.Дорлигжав ч дээрх мэдээнд тайлбар өгөх биз ээ.
1-6 Д.Дорлигжавыг таван бизнесмэнээс нийт 42 сая доллар авсан гэжээ
updown.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?

hello. i am wertekson