|
Шинэ мэдээ

Хэвийн боовыг дахин боловсруулж хэрэглэх нь эрүүл мэндэд муу

Хэвийн боовыг дахин боловсруулж хэрэглэх нь эрүүл мэндэд муу

Сар шинээр айл бүхэн л хэвийн боовоор тавгийн идээ засдаг. Тэгвэл сар шинийн дараа тэр хэвийн боовоо хэрхэх вэ гэдэг асуулт хүн бүхэнд тулгардаг. Зарим нь амт муутай, тослог ихтэй гэх шалтгаанаар хэвийн боовоо хаях, бэлгэдлийг бодож галд өргөх нь бий. Харин сүүлийн жилүүдэд гэрийн эзэгтэй нар хэвийн боовоор кекс хийх болсон. Энэ нь нэг талдаа амтгүй гэж хаяснаас дээр байж мэдэх ч эргүүлээд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь ханасан тосонд хайрсан хэвийн боовыг цагаан сар болохоор дор хаяж 7-14 хоногийн өмнө худалдаж авна. Ингээд их тосонд хайрсан хэвийн боовыг өчнөөн хоносны дараа дахиад өндөгтэй зуурч, кекс хийх нь хоол биш хор болох магадлалтай аж. 

 
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?