|
Шинэ мэдээ

Олны анхаарал татсан шүүх хурлын тов

 

Олны анхаарал татсан шүүх хурлын тов

 


Энэ сард болох олны анхаарал татсан шүүх хурлын товыг танилцуулж байна. Ирэх баасан гариг буюу энэ сарын 15-ны өдөр 09.30 минутаас Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх танхимд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох шүүх хурал болно.

Мөн энэ сарын 18-ны өдөр М.Сономпилд холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 10.00 цагаас эхлэх бол Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 минутаас тус тус товлогдлоо.

Харин "Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал товлогдоогүй байна.

Б.Лхам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?