|
Шинэ мэдээ

Улсын заан Ц.Баярсайханы эхнэрийг авлигын хэргээр шүүнэ

 

 


Улсын заан Ц.Баярсайханы эхнэр Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдсон билээ.

Тодруулбал, Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбатаараас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дөрвөн жил гаруйн өмнө цагдаад шалгагдаж байгаад удаа дараа шүүх хурал нь хойшилсон энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 2018 оны эхээр шийдсэн. Тодруулбал, Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01-р сарын 04-ны өдөр хэлэлцэн шийджээ.

Шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаад, 15 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноогоод түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон аж.  Энэ хэргийн  давж заалдах шатны шүүх хурал нь 2018 оны 03-р сарын 06-ны өдөр болсон.

Улмаар хэргийг анхан шатны шүүхэд хэргйг нь буцаасан. Анхан шатны шүүх нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч энэ оны сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?