|
Шинэ мэдээ

Их Британи нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Номхон далайд илгээнэ


Хятад улсад сүр хүчээ үзүүлэхийн тулд Их Британи Тэнгисийн цэргийн хүчнийхээ /ТЦХ/ хөлөг онгоцны бүлгийг командлагч, нисэх онгоц тээгч "Queen Elizabeth” хөлөг онгоцоо Номхон далайд илгээх гэж байгаа тухай "The Times” сонинд мэдээлжээ. 
Тус сонинд мэдээлснээр, эрх ашгаа хамгаалахын тулд Лондон "хатуу хүчийг” ашиглахад бэлэн байх ёстой гэдгийг Их Британийн Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдэнэ. Чухам ийм учраас Их Британийн ТЦХ-ий томоохон хөлөг онгоц эхлээд Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнодын бүс нутгийн зүг хөдлөх бөгөөд дараа нь Хятадын эрэг тийш чиглэлээ авна.
"Queen Elizabeth” хөлөг онгоц нь 70.6 мянган тонн усан түрцтэй, 280 метр урт, 73 метр өргөн, хамгийн дээд хурд нь 26 хүртэл узел /хөлөг онгоц далайд нэг цагт явах хурдын хэмжээ/, 10 мянган далайн миль /19 мянга орчим км/ хүрээнд усан замаар явдаг бөгөөд 679 хүний багийн бүрэлдэхүүнтэй байна.
Нисэх онгоц тээгч уг хөлөг онгоц 40 хүртэл тооны сөнөөгч онгоц болон нисдэг тэрэг бүхий нисэх онгоцны бүрэлдэхүүнтэй бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед 70 хүртэл тооны нисдэг аппарат хүлээж авах боломжтой аж. "Queen Elizabeth”-ыг 2017 оны 12 дугаар сард Их Британийн ТЦХ-ий бүрэлдэхүүнд албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд бүтээхэд найм гаруй жилийн хугацаа шаардагджээ.
montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?