|
Шинэ мэдээ

Сар шинийн баярт зориулсан барилдаан 12:00 цагаас эхэлнэ

 

 

Сар шинийн баярт зориулсан барилдаан 12:00 цагаас эхэлнэ

 

Билгийн тооллын 17-р жарны "Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас "Буянт-Ухаа” спортын ордонд болно. Сар шинийн битүүний барилдаан бол хамгийн үзүүштэй, улсын  их баяр наадмын дараа орох томоохон барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг.  

Битүүний барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдах бөгөөд 1999 оноос эхлэн Монгол бөхийн өргөөнд болж байсан Битүүний барилдаан энэ жил анх удаа "Буянт-Ухаа” ордонд болох гэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?