|
Шинэ мэдээ

ОХУ-ын нүүрс экспорт дээд амжилт тогтоолоо

ОХУ-ын төмөр замаар тээвэрлэсэн нүүрсний экспортын хэмжээ түүхэн дээд амжилт тогтоосон талаар “www.vestnikkavkaza.net” сайт мэдээллээ.

 

ОХУ-ын Эрчим хүчний сайд Анатолий Яновский “ОХУ-д нүүрсний экспорт 2018 онд 200 сая тонноос давж, түүхэн амжилтыг эвдлээ” гэж мэдэгджээ.

 

Сайд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эцсээр “ОХУ-ын нийт 433.6 сая тонн нүүрс олборлолт хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 6 хувиар нэмэгдэж, нүүрсний экспорт 4.1 хувиар өсч, 194 сая тоннд хүрнэ” гэж “Рио Новости” агентлагт яржээ.

 

2017 онд ОХУ-ын боомтын төмөр замаар тээвэрлэсэн ачаа эргэлт нь 197 сая тонн байсан бол 2018 онд 307 сая тонн болж, 50 хувиар нэмэгдсэн гэнэ. Ийнхүү 200 сая гаруй тонн нүүрсийг гадаад зах зээлд амжилттай экспортолсон аж.

 

2017 онд нүүрсний экспорт 9,2 хувиар өсч, 2016 онтой харьцуулахад 181,406 сая тонн нүүрсээр нэмэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?