|
Шинэ мэдээ

Манангаар МАНАН сарниах ҮЛГЭР

Манангаар МАНАН сарниах ҮЛГЭР

 

Улс төр ороо бусгай байна. Хоёр сар шахам УИХ нь хуралдаж чадахгүй нэг нэгэндээ бойкет зарлачихлаа.

Монгол ялна, МАНАН-г сарниана урай лоозон барьсан, ярьсан УИХ-ын гишүүд төрийн ордоноо гороолон ард түмний нэр барин дүүхэлзэнэ. Ёстой л уяа нь таарсан морь шиг л байна.

Гэхдээ хэн ч үнэмших аргагүй жүжиг болгоод байгаа нь өрөвдөлтэй. Өчигдөр болж өнгөрсөн жагсаал, УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түтгэлзүүлэх УИХ-ын хурал болон ёс зүйн хорооны хуралдаануудаас харахад ийм л дүр зураг нүдэнд бууж байна.

Учир нь МАНАН гэж хэн бэ? МАНАН гэж УИХ-ын дарга М.Энхболд, эсвэл 60 тэрбумынхан юм шиг байгаа юм. Гэхдээ л асуулт үлдээсэн хэвээр байна.

Гэтэл нөгөө өөрсдийгөө энхийн цагаан тагтаа, МАНАНг сарниана хэмээн дүүхэлзэх улстөрчид маань танхимынхаа ЖДҮ-чдийг авч үлдэхээр улайрч байгаа бас л МАНАН гэж санагдаад байгаа юм даа. Ёстой л нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь адилхан гардаг тооны ухаанаар бол МАНАН-г МАНАН-гаар солиод Монгол улсын эдийн засаг болоод ард түммщний амьдрал төдийлөн дээрдэхгүй биз ээ.

 

ENE.MN

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?