|
Шинэ мэдээ

Хүндийн өргөлтийн УАШТ энэ амралтын өдрүүдэд СТО-д болно

 

Хүндийн өргөлтийн УАШТ энэ амралтын өдрүүдэд СТО-д болно

 


А.Гунгаа багшийн нэрэмжит Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-13 буюу энэ амралтын өдрүүдэд спортын төв ордны "А" зааланд болох гэж байна. 
Эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн тэмцээнд хот хөдөөгийн олон тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ. Учир нь энэ жил Токиогийн олимпийн эрх авах хариуцлагатай жил учир тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна. 2019.01.11-ны 12 цагаас техникийн зөвлөгөөн болно.
Зохион байгуулагч МХӨХ, БСШУЯ, БТСГ
Ерөнхий ивээн тэтгэгч "МОНГОЛ ЖОНШ" компани

2019 оны Монголын хүндийн өргөлтийн холбооны тэмцээний календарчилсан төлөвлөгөө /Монголд болох/

2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний заавар.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?