|
Шинэ мэдээ

Өчигдөр, 09:21

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 


УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гишүүдэд танилцуулсан юм.

Гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг хууль санаачлагчаас болон байнгын хорооноос асууж, үг хэллээ.

Ингээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураахад хуралд оролцсон нийт 57 гишүүний 94,7 хувь нь дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?