|
Шинэ мэдээ

Өчигдөр, 12:23

Б.Наранхүү: "Зодолдохоо" болих хэрэгтэй

 

 

Б.Наранхүү: "Зодолдохоо" болих хэрэгтэй

 


Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр зарим гишүүдийн байр суурийг хүргэе.

Б.Наранхүү: Улс төрийн намууд хоёр талдаа гарч зодолддог байсан үе хэрээс хэтэрч, гишүүд нь давхар зодолддог боллоо. УИХ-ын даргын суудал хэн суух вэ гэж золдож, ялсан нь өөрийн хүнээ томилох гэсэн үйлдэл хоёр дахин нэмэгдлээ. Ам.доллар өслөө, үнийн хөөрөгдөл дийддэхээ байлаа. Нэг хүнийг суудлаас нь авчихвал асуудал шийдэгдэх юм шиг ярихаа болих хэрэгтэй. Улс төрийн хагарал тэмцэл ихэслээ гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Өнөөдөр бид нэгнийгээ гүтгэдэг, эрээ цээргүй байдлаа болих хэрэгтэй. Бид дараа дараагийн парламентад ямар үлгэр үзүүлж байгаагаа нэг бодолцох нь зүйтэй шүү.

М.Энхболд: Л.Болд гишүүнд "Бодь” цамхагынх нь газрыг олгосон

Аливаа улсын ажил хуулийн хүрээнд явагдах ёстой.  Хуулийн хүрээнд асуудлыг шийдэхийн төлөө явж ирсэн. Олон түмэн үнэн зөвийг ялгах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж, гарын үзэг зурсан. Би хуулийн хүрээнд үндэслэлээ тайлбарлаж, ТББХ шилжүүлсэн. Хорооноос хуульд нийцэхгүй байна гэсэн. Нийцэхгүй учир хэлэлцэх шаардлагагүй. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хараат бус байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Гэтэл намайг нөлөөлсөн гэх зүйл ярьлаа. Өнөөдрийг хүртэл би нэг ч хууль хяналтын байгууллагын даргыг сольж үзээгүй. Тийм ч санал, санаачилга гаргаж байгаагүй.

 

Б.Наранхүү: "Зодолдохоо" болих хэрэгтэй

 

 

Хуулиараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж санал болгодог зарчим хэвээр үйлчилж байгаа. Уул уурхайн асуудлыг ярьж байна. Яг үнэндээ 2007 онд 49 ордыг стратегийн ордод оруулах хуулийн төсөл өргөн барьсан ч 15-аас бусдыг нь батлаагүй. Батзандан гишүүний яриад байгаа "Асгатын орд”-ыг ч гэсэн санал болгосон. ХҮлээж аваагүй шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хоёр удаа ажлын хэсэг байгуулсан. Би өөрөө дэмжиж батлуулсан. Улаанбаатар хотын удирдлагаар ажиллаж байхдаа газар зарсан гэсэн. Баримт байвал гаргаад ир. Хууль хяналтынхан шалгаж үзэг. Харин ч хот төлөвлөлтийг зөв хийхийн төлөө явсан. Ийм нөхцлийг бүрдүүлсэн. Жагсаал зохион байгуулах гэж байгаа Л.Болд  гишүүнд гэхэд "Бодь” цамхагынх нь газрыг өгсөн нь үнэн. Гэхдээ зараагүй. Бодитой зүйл гэвэл энэ байна. 60 тэрбумын асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороог хэлэлц гэсэн. УИХ ын даргын хувьд надад дарж нуусан зүйл байхгүй гэдгээ хэлмээр байна.

Г.Нацаг

24tsag.mn 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?