|
Шинэ мэдээ

18-06-2019, 17:39

Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

 

Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

 


Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарынх нь хамт баривчлан саатуулаад байгаа билээ. Харин өнөөдөр  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарын шүүх хурал т болохоор тов зарлагджээ.

Энэ шүүх хурлаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх саналыг хэлэлцэх юм. Нийслэлийн прокурорын газраас дээрх иргэдийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү хүргүүлсэн учраас ийнхүү шүүх хурлын тов зарлагдсан аж.

Д.Дорлигжавыг одоогоор төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хориод байгаа юм.

М.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?