|
Шинэ мэдээ

18-05-2019, 16:28

Чуулганы ирц бүрдэхгүй байна

 

 

Чуулганы ирц бүрдэхгүй байна

 

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч одоо болтол эхлээгүй байна. Учир нь чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа юм. Өнөөдрийн чуулганаар хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, үүний дараа Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. 

Мөн үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр товлоод байна. 

Одоогоор  36 гишүүн чуулганы хуралдаандаа  орж ирээд байгаа тул МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболд даалгалаа.

2018.112.06 08 цаг 10 минут

ЧУУЛГАН: ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэнэ

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг МАН-ын Удирдах зөвлөл, Бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Ингэснээр Ч.Улаан нь зургаа дахь удаагаа сайдаар томилогдохоор болж байгаа юм. 

Тодруулбал, Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.

Б.Анир 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?