|
Шинэ мэдээ

Өчигдөр, 18:07

УИХ-ын гишүүд суулт зарлав

 
 

УИХ-ын гишүүд суулт зарлав

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын  дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар "60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан болсон. Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн дээрх гишүүд үзэж буй юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?