|
Шинэ мэдээ

Өчигдөр, 18:07

Ж.Энхбаяр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээчихсэн юм биш үү? Ерөнхий Сайдаа

Ж.Энхбаяр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээчихсэн юм биш үү? Ерөнхий Сайдаа

Генерал Ш.Жадамбын хүү Энхбаяр гэгч 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна.
Энэ хугацаанд улс орон, иргэдэд хэрэгтэй томоохон бодитой хийсэн зүйл үгүй тэрээр эсрэгээрээ богино хугацаанд хөлжиж, өдгөө хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дундаа дээгүүрт бичигддэг болжээ.
Тэрээр 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд "Газар холдинг" ХХК, "Газар капитал Партнерс ББСБ" ХХК-ийг эзэмшдэг, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай .
 
Шударга ёсны тухай чанга дуугаар олонтаа ярьдаг түүнийг цөөнгүй хүн шударга улс төрч гэж боддог байсан ч ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь, хувийнх нь "Газар капитал Партнерс ББСБ" нь иргэдэд жилийн 30 хувийн хүүтэй зээл олгож мөнгө хүүлдэг байсан илэрч, ард түмэнд үнэн төрхөө таниулсан билээ.
 
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн их цэвэрлэгээ, шударга ёсны тэмцлийн тухай амлалт олны дэмжлэгийг авч буй энэ цагт түүнд хүргэх нэгэн санал байна.
Зам Тээврийн Хөгжлийн Сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон Засгийн Газрын гишүүдийн асуудлыг үндсэнд нь шийдлээ. Гэхдээ уг сангаас зээл авсан УИХ-ын гишүүд олон бий. Тэдэн дундаас асуудал нь илт тодорхой байгаа заримд нь хариуцлага тооцож гэмээн Ерөнхий Сайд таны үйлст нийцэж, иргэдийн талархлыг хүлээх биз ээ.
 
Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд  ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авахдаа гэмт хэрэг үйлдсэнээ өөрийн хуулийн мэдлэг муугаас ч юм уу? эсвэл хэт ам халснаас ч болсон юм уу? хүлээчихжээ.
Тодруулбал нэг сарын өмнө zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ярилцлага тайлбар өгөх үедээ тэрээр:  "Би ч өөрөө энэ салбарт ажиллаж байдаг хүний хувьд, Хөдөө Аж Ахуйн байнгын хорооны гишүүний хувьд хөөцөлдөж, олон түмэнд ойлгуулж, гадна дотны хөрөнгө оруулалтыг татах гээд хичээгээд явж байна...
...Зээл авах хэрэгтэй байнаа гээд манай хамт олон хүсэлтээ тавьсан, шийдэж өгсөн"  гэсэн байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүний хувьд буюу албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, хувийн бизнесээ дэмжих үйлдлийг удаа дараа хийсэн, бүр хийж ч байгаа гэдгээ ямар ч эргэлзээ, хоёрдмол утгагүйгээр шуудхан хэлчихсэн байх аж.
ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас ч энэ л арга барилаараа зээл авчихсан бол тун ноцтой гэмт хэргийг Ж.Энхбаяр үйлдсэн гэсэн үг.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцон хуульчилсан бөгөөд хэрэв энэ хэргийг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг хасч, найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай юм.
 
Э.Амарсанаа
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?