|
Шинэ мэдээ

Төсөв хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг хойшлуулав

 

Төсөв хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг хойшлуулав

 

 

Нийслэл хотын ирэх оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батлах байсан НИТХ-ын ээлжит ХХ хуралдаан өнөөдөр болох байсан боловч НИТХ дах МАН, АН-ын бүлэг, асуудлыг өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлтийг ирүүлээд байна.

Тиймээс хуралдааны дэгийн 4.6 дэх заалтыг үндэслэн Хурлын дарга НИТХ дах хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн НИТХ-ын ээлжит хуралдааныг 12 сарын 5-ны лхагва гарагт буюу маргааш хуралдуулахаар тогтоод байна. Мөн завсарлага аваад байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Засаг дарга С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайдад гаргасантай холбоотойгоор 12 сарын 5-ны лхагва гарагт хуралдахаар болжээ. 

Б.Аз


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?