|
Шинэ мэдээ

ЖДҮХС, 60 тэрбумын асуудлаар намын гишүүдэд хариуцлага тооцно

ЖДҮХС, 60 тэрбумын асуудлаар намын гишүүдэд хариуцлага тооцно

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр хэд хэдэн хүнийг огцруулах асуудал яригджээ.  МАН-ын дарга У.Хүрэлсүхийг зүгээс   60 тэрбумтай холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга  С.Батболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах санал дэвшүүлсэн байна.  Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ЖДҮХС-гаас зээл авсан гэх Засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж  үзжээ.  Тухайлбал,  ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хариуцлагын асуудал яригдсан байна.  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдэгдлийн эсрэг өөрийг нь  огцруулах асуудал ч мөн  хөндөгдсөн гэж байна.  УИХ-аар томилогдсон Засгийн газрын тэргүүн УИХ-ыг тараая гэдэг зохимжгүй, хариуцлага тооцох ёстой гэх асуудлыг ярьсан нь ийнхүү намын гишүүдийн уурыг хүргээд байгаа юм байна.   Ийнхүү эрх баригч намынхан  саналаа нэгтгэж чадалгүй, дотооддоо зөрчилтэй байгаагаа харуулж буй юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?