|
Шинэ мэдээ

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ

Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн  "Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг энэ сарын 7-нд эхлүүлжээ. Хөдөлгөөний зорилго нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах аж.

 

Тэд "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг улс төр, ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг уриалж байна. Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй. Бид уучлахгүй. Улс төрч баг зүүсэн хулгайч нар ордонд биш шоронд байх ёстой. Бидний сошиал жагсаалыг дэмжвэл нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсье. Бид хулгайч тэжээж чадахгүй We can not forgive” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?

ЖДҮДС-ААР ДАМЖУУЛЖ НӨГӨӨ АЛДАРТАЙ 60 ТЭРБУМАА ОЛЖ АВСАН БАЙХ ШҮҮ.САЙД ДАРГА ГЭЭД АЛБАН ТУШААЛЫН НАЙМААД ӨГСӨН МӨНГӨӨ ИНГЭЖ ОЛЖ АВАХ АРГА ЗАЛЬ НЬ ИЛЭРЧ ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛЦАЖ ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВСАН  МАН-ЫГ АРД ТҮМЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.