|
Шинэ мэдээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр хүчит 128 бөх зодоглоно

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр хүчит 128 бөх зодоглоно

 

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр энэхүү түүхэн өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 14:00 цагт болно. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?