|
Шинэ мэдээ

ОХУ-ын эсрэг АНУ нэмэлт хориг тогтооно гэдгээ дахин санууллаа

ОХУ-ын эсрэг АНУ нэмэлт хориг тогтооно гэдгээ дахин санууллаа

 

АНУ-ын Төрийн департаментаас энэ тухай өчигдөр “Хэрэв Оросын тал химийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн бодитой баталгаа өгч чадахгүй бол Вашигнтон нэмэлт хориг шахалт тавина” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрөгч наймдугаар сард төрийн департамент, Химийн болон Биологийн зэвсэг устгах 1991 оны гэрээг Оросын тал дагаж мөрдөхгүй бол 90 хоногийн дараа хориг арга хэмжээ авна гэж анхааруулж байсан юм.

Барууны хэвлэлд бичсэнээр энэ гэрээний дагуу Москва Сергей Скрипал, түүний охин Юлия Скрипал нарыг хордуулахад ашигласан "Новичок" хэмээх хорны хэрэглээг зогсоож, ард иргэдийнхээ эсрэг энэ төрлийн зэвсэг ашиглахгүй байх, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудаар хяналт шалгалт хийлгүүлэхийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон.

Харин өчигдөр АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт энэ тухай “ОХУ энэ нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж өнөөдөр Конгресст мэдүүлнэ” гэсэн байна.

Өнгөрөгч гуравдугаар сард Зөвлөлтийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан гэх хэргийн дараа ОХУ-ын 100 дипломатыг Европын улсууд, АНУ эх орноосоо албадан гаргасан юм. Үргэлжлүүлэн наймдугаар сард ОХУ-ын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг хамруулан эхний шатны хоригоо тавьсан. Дараагийн хориг арга хэмжээ өмнөх хоригоос илүү хатуу байх болно гэж АНУ-ын Төрийн департамент тэр үед сануулсан юм.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар ирэх долоо хоногт Парис хотод богино хугацаанд уулзана гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?