|
Шинэ мэдээ

Туркт "Исламын улс" бүлэглэлийн 24 сэжигтнийг баривчилжээ

Туркт "Исламын улс" бүлэглэлийн 24 сэжигтнийг баривчилжээ

 

Туркийн цагдаагийн газар дотоодынхоо олон газар үйл ажиллагаа явуулж, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэгдсэн 24 сэжигтнийг баривчилжээ. 

"Анадолу" агентлаг цагдаагийн газрын мэдээллээс иш татан мэдээлснээр, эдгээр сэжигтнүүд "Исламын улс" бүлэглэлийн мөнгийг Туркээс бусад оронд хил давуулан шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж  байгаа аж. 

Цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийж, ам.доллар, евро, Туркийн лир, Сирийн фунт зэрэг нийт 100 мянган ам.доллартой тэнцэх олон төрлийн валют илрүүлжээ. Эдгээр сэжигтнүүдийн улс орны харьяаллын талаар мэдээлээгүй байна.

М.Баяр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?