|
Шинэ мэдээ

Сирийн дүрвэгчид нутаг буцсаар байна

Сирийн дүрвэгчид нутаг буцсаар байнаӨнгөрсөн хоногт 570 гаруй дүрвэгч Ливан болон Иордан улсаас Сирид буцаж ирсэн тухай Дүрвэгсдийг хүлээн авах, тараан байрлуулах төвийн мэдээлэлд дурджээ.

"Ням гарагт гадаадын орнуудын нутаг дэвсгэрээс тухайлбал, Ливаны "Жейдет-Ябус" болон "Телль-Калах" шалган нэвтрүүлэх цэгээр 53 эмэгтэй, 90 хүүхдийг оруулаад 178 хүн, Иорданы "Насиб" шалган нэвтрүүлэх цэгээр 119 эмэгтэй, 202 хүүхдийг оруулаад 396 хүн Сирид буцаж ирлээ” гэж тус төвийн мэдээлэлд дурдсан байна.

Түүнчлэн Сирийн дотооддоо шилжин суурьшигч 220 хүн байнга оршин суудаг газартаа эргэн очсон тухай мэдээлж байна. Ням гарагт оросууд Сирийн Дамаск мужийн Эль-Басаль хотод хүмүүнлэгийн ажиллагаа явуулж, нийтдээ 1.29 тонн жинтэй 300 ширхэг хүнсний багцыг тараажээ.

Үүнээс гадна, Ахмат Кадыровын сан Алеппо хотын оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн тараан буяны ажиллагааг явуулсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?