|
Шинэ мэдээ

Н.Төгсцогт: Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна

Н.Төгсцогт: Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна

 

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ.

Тэрбээр "Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?