|
Шинэ мэдээ

Бөхчүүд уриалгад нэгдэж байна

Бөхчүүд уриалгад нэгдэж байна

Үндэсний бөхөд бий болоод удаж байгаа маргааны улмаас Бөхийн өргөөнд болдог барилдаанууд цуцлагдаж бөхчүүдийн бэлтгэлжилт төдийгүй бөх сонирхогч, үзэгчдийн эрх ашгийг хохироож байна гэж үзсэний учир хэсэг бөхчүүд уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцон бөхчүүдийг нийтээрээ эвлэлдэн нэгдэх уриалга гаргахаар болжээ.
Энэ уриалгатай зэрэгцүүлэн бөхчүүдийн дуу хоолойг олон нийтийн сонорт хүргэж маргалдагч талуудын аль нэгийг албан ёсны холбоо болох талаар шийдвэр гаргаж чадахгүй байгаа хууль шүүхийнхэнд шаардлага хүргүүлэх зорилготой юм байна. Учир нь шүүхийнхэн асуудлыг хуулийн дагуу шийдэхийн оронд Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авах төдийгөөр ажиллаж байна гэж бөхчүүд ярьж байгаа юм.
Бөхчүүд хагаралдах биш эвлэлдэн нэгдье гэсэн уриалгад улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын харцага Б.Одгэрэл, Н.Батзаяа, улсын начин Д.Цогзолдорж, А.Алтанхуяг, аймгийн арслан Д.Тогтох-жаргал, П.Өсөхбаатар нарын 30 гаруй бөх нэгдээд байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?