|
Шинэ мэдээ

ЖҮЖИГЧИН Ч.УНДРАЛ “ХИТ”-ИЙН ДАВААНЯМ АГСНЫ ХҮҮ Д.ДАВААДОРЖ НАР ХҮҮХЭДТЭЙ БОЛСНЫГ БАТАЛЖЭЭ

ЖҮЖИГЧИН Ч.УНДРАЛ “ХИТ”-ИЙН ДАВААНЯМ АГСНЫ ХҮҮ Д.ДАВААДОРЖ НАР ХҮҮХЭДТЭЙ БОЛСНЫГ БАТАЛЖЭЭ

 

"Hero” студийн Баатарын экс гэргий жүжигчин Ч.Ундралыг "Хит”-ийн Давааням агсны хүү Д.Даваадоржтой хамтран амьдарч, бүр хүүхдийг нь тээж яваа гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.

"Хит” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Давааням агсны хүү Д.Даваадоржийн хувьд аавынхаа үргэлжлэл болж үлдсэн, сайн аавынхаа нэрийг өргөж яваа залуу хэмээн олон хүмүүс үнэлдэг. МУИС төгссөн, МУИС-ийн оюутнуудын зөвлөлд чухал үүрэг гүйцэтгэж явсан Д.Даваадорж нийгмийн идэвхтэй залуу, бас сайн бизнесмэн гэсэн. Түүнчлэн Д.Даваадорж "Black Star Wear Mongolia” компанид захирлаар ажиллаж, "Wagner Asia Automotive” компанид маркетингийн менежерээр ажилладаг юм.

Харин Ч.Ундралын тухайд найруулагч Баатараас салаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл хоорондоо 11 насны зөрүүтэй энэ хосыг хүүхэдтэй болсон гэдгийг Соронз сэтгүүл шинэ дугаартаа онцолж, тэдний гэрэл зургийг мөн сэтгүүлдээ хавсаргасан байна.

http://seruuleg.mn/1985

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?