|
Шинэ мэдээ

Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”

Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”

Европт нүүрсний үнэ тасралтгүй өссөөр нэг тонн нь 100 долларт хүрлээ. Энэ нь уурхайчдад гэхээсээ илүүтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд ашигтай тусч байна. Нарны болон салхин цахилгаан станц ажиллуулдаг эсвэл цахилгаан станцуудад зориулан хийн турбин үйлдвэрлэж, нийлүүлдэг компаниудын хувьд орлого нь илт өсөх төлөвтэй байгаа юм. Учир нь, сүүлийн 5 жилийн хугацаанд нүүрсний үнэ хамгийн өндөр түвшинд хүрлээ шүү дээ. 
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг компаниудын захирлуудын хувьд, нүүрсний үнийн өсөлт нь эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих шилжилтийг улам хурдасгана гэж үзэж байна. Эрчим хүчний зардал өссөнөөр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үр ашгийн тухай асуудал улс орон, үйлдвэрүүдийн удирдагчдын өмнө гарч ирнэ. "Энэ бол бодит боломж. Яг үнэндээ бол үнэ ч бас тийм чухал биш, хамгийн гол нь трэнд буюу чиг хандлага л чухал. Үнэ өсөх үед эрчим хүчний зардлаа хэрхэх вэ хэмээн хүмүүс бодож эхэлдэг” гэж "Турбоден Эс-пи-эй” компанийн Гүйцэтгэх захирал Паоло Бертуци ярьж байна. 
Хятад улсад төрөл бүрийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн эрэлт дээд хэмжээнд хүртэл өссөнөөс үүдэн нүүрсний үнэ өссөөр байна. Үүнээс шалтгаалан Европт нийлүүлэх нүүрсний хэмжээ буурч, Их Британиас эхлээд Итали хүртэлх орнуудад нэг квт цахилгаан эрчим хүчний өртөг өслөө.