|
Шинэ мэдээ

ЗТХ-ИЙН САЙДАД Я.СОДБААТАРЫГ ДЭМЖЛЭЭ

ЗТХ-ИЙН САЙДАД Я.СОДБААТАРЫГ ДЭМЖЛЭЭ

 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

Харин түүний дараа МАН-ын бүлгийн хуралдаан болж, дараагийн сайдаар хэнийг томилох эсэхийг хэлэлцэв.

Салбарын сайдад Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Я.Содбаатар гурвын нэр яригдаж байсан юм. 

Тэгвэл бүлгийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ.

Ийнхүү удирдах зөвлөлөөс сайдын нэрийг тодруулсан бол дараа нь бүлэг, байнгын хороо, чуулганд танилцуулаад томилох юм байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?