|
Шинэ мэдээ

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Болсонаро болон Хаддад нар хүчтэй өрсөлдөх төлөвтэй байна

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Болсонаро болон Хаддад нар хүчтэй өрсөлдөх төлөвтэй байна

Ирэх сарын сүүлээр болох Бразилийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар болон сүүлийн шатанд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро болон зүүний үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Фернандо Хаддад нар хүчтэй өрсөлдөх төлөвтэй байна гэж ням гарагт олон нийтэд танилцуулсан санал асуулгын дүнд мэдээлэв.
Санал асуулгын "MDA” байгууллагын явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, 10 дугаар сарын 7-нд болох сонгуулийн эхний шатанд Ж.Болсонаро сонгогчдын 28.2 хувийн саналыг авах төлөвтэй байгаа бол Ф.Хаддадын төлөө сонгогчдын 25.2 хувь саналаа өгөх аж.
Харин 10 дугаар сарын 28-нд Ф.Хаддад сонгогчдын 42.7 хувийн саналыг авах бол Ж.Болсонаро 37.3 хувийн санал авах төлөвтэй байгаа тухай санал асуулгын дүнд мэдээлсэн байна.
Бусад нэр дэвшигчдийн хувьд эхний шатанд Сиро Гомес гуравдугаарт жагсаж, сонгогчдын 9.4 хувийн саналыг авах бол Сан Пауло мужийн захирагч асан Жералдо Алкмин 7.3 хувийн саналыг авах төлөвтэй байна. Харин үлдсэн сонгогчид бусад 10 нэр дэвшигчид саналаа өгөх ажээ.
Мөн судалгаанд оролцогчдын 11.7 хувь нь саналын хуудсаа бөглөлгүй өгөхөөр төлөвлөж байгаа гэж хариулсан бол 8.3 хувь нь хэнд санал өгөхөө хараахан шийдэж амжаагүй байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас баасан гарагийн хооронд явуулсан энэхүү санал асуулгад тус улсын 137 хотын 2002 хүн оролцсон байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?